Нүүрс тээврийн үйлчилгээ Ийст Форест ХХК нь Монгол Улсын уул уурхайн салбарын нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, уурхайгаас экспортын боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийг найдвартай, шуурхай, аюулгүй зохион байгуулдаг. Компани нь нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнийг Монгол Улсын голлох хилийн боомтуудаар тээвэрлэх туршлагатай бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн баг, тээврийн хэрэгсэл, логистикийн зохион байгуулалтаар ханган ажилладаг. New Site: MonArch Construction Бид тээврийн төлөвлөлт, ачилт, тээвэрлэлт, GPS хяналт, хил нэвтрэлт болон хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, харилцагчийн хэрэгцээнд нийцсэн цогц тээврийн шийдлийг санал болгодог. Үндсэн давуу тал - Нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн туршлага - Монгол–Хятадын экспортын чиглэлийн логистикийн зохион байгуулалт - Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй ажиллагааны хяналт - Шуурхай, тасралтгүй тээвэрлэлтийн зохион байгуулалт - Харилцагчтай урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэсэн үйлчилгээ
Тэсэлгээний цооног өрөмдлөг Бид ил уурхайн олборлолтын үйл ажиллагаанд зориулсан тэсэлгээний цооногийн мэргэжлийн өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлж, уурхайн талбайн нөхцөл, геологийн онцлог болон үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн найдвартай, үр ашигтай өрөмдлөгийн шийдлийг санал болгодог. Манай өрөмдлөгийн үйлчилгээ нь үйлдвэрлэлийн өрөмдлөг, DTH (цохилтот) өрөмдлөг, эргэлтэт өрөмдлөг болон холбогдох өрөмдлөгийн дэмжлэг үйлчилгээг хамарна. Бид орчин үеийн, өндөр бүтээмжтэй өрмийн тоног төхөөрөмжийг туршлагатай оператор, техникийн мэргэжилтнүүдийн хамт ашиглан ажилладаг. Уурхайн олборлолтын төлөвлөгөө болон тэсэлгээний ажлын хуваарьтай уялдуулан өрөмдлөгийн нарийвчлал, бүтээмж, аюулгүй ажиллагаа, тогтвортой гүйцэтгэл-ийг хангахыг зорин ажилладаг. Бидний гол зорилго бол аюулгүй, нарийвчлалтай, бүтээмж өндөртэй, найдвартай өрөмдлөгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэх явдал юм.
Тусгай зориулалтын цахилгаан автомашин East Forest нь уул уурхай болон үйлдвэрлэлийн зориулалттай тусгай зориулалтын цахилгаан автомашин нийлүүлж, илүү үр ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тээврийн шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. 2024 оноос эхлэн бид Нидерландын тусгай зориулалтын уул уурхайн автомашин үйлдвэрлэгч FD Automotive компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. FD Automotive нь уул уурхай болон үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд ашиглах зориулалттай тусгай зориулалтын автомашин хөгжүүлж, үйлдвэрлэдэг Нидерландын компани юм. East Forest нь FD Automotive-ийн технологи, бүтээгдэхүүнийг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж, уламжлалт түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийг цахилгаан болон шинэ үеийн тээврийн шийдлээр үе шаттай шинэчлэх боломжийг харилцагчдад санал болгож байна. Манай санал болгож буй цахилгаан автомашинууд нь уурхайн талбай болон үйлдвэрлэлийн орчны хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан бөгөөд ашиглалтын зардал, эрчим хүчний хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлд бодит шийдэл бий болгоход чиглэнэ. Бид зөвхөн автомашин нийлүүлэхээс гадна харилцагчийн хэрэгцээнд нийцсэн техникийн шийдэл, нийлүүлэлт, ашиглалт болон дараах үйлчилгээний цогц дэмжлэг үзүүлэхийг зорьдог.