БИДНИЙ ТУХАЙ

БИДНИЙ ТУХАЙ Ийст Форест ХХК (East Forest LLC) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, уул уурхай, олборлолтын дэмжлэг, тээвэр логистик, өрөмдлөг, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон олон улсын худалдааны чиглэлээр ажилладаг үндэсний компани юм. Бид 2022 оноос эхлэн нүүрсний худалдаа, экспортын логистикийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улс болон БНХАУ-ын зах зээлийг холбосон найдвартай түншийн байр суурийг бий болгож ирсэн. 2025 оноос эхлэн ил уурхайн тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн үйлчилгээ-г үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлд нэмж, орчин үеийн өрмийн тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, аюулгүй ажиллагааны өндөр стандартад тулгуурлан уул уурхайн компаниудад өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн бид уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, өрмийн сум, өрмийн хошуу зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт, гадаад худалдааны үйл ажиллагааг хөгжүүлж, олон улсын үйлдвэрлэгчид болон Монголын уул уурхайн компаниудын хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

Тээвэр

Ийст Форест ХХК нь Монгол Улсын уул уурхайн салбарын нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, уурхайгаас экспортын боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийг найдвартай, шуурхай, аюулгүй зохион байгуулдаг. Компани нь нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнийг Монгол Улсын голлох хилийн боомтуудаар тээвэрлэх туршлагатай бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн баг, тээврийн хэрэгсэл, логистикийн зохион байгуулалтаар ханган ажилладаг. New Site: MonArch Construction Бид тээврийн төлөвлөлт, ачилт, тээвэрлэлт, GPS хяналт, хил нэвтрэлт болон хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, харилцагчийн хэрэгцээнд нийцсэн цогц тээврийн шийдлийг санал болгодог.

Тэсэлгээний цооног өрөмдлөг

Бид ил уурхайн олборлолтын үйл ажиллагаанд зориулсан тэсэлгээний цооногийн мэргэжлийн өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлж, уурхайн талбайн нөхцөл, геологийн онцлог болон үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн найдвартай, үр ашигтай өрөмдлөгийн шийдлийг санал болгодог. Манай өрөмдлөгийн үйлчилгээ нь үйлдвэрлэлийн өрөмдлөг, DTH (цохилтот) өрөмдлөг, эргэлтэт өрөмдлөг болон холбогдох өрөмдлөгийн дэмжлэг үйлчилгээг хамарна. Бид орчин үеийн, өндөр бүтээмжтэй өрмийн тоног төхөөрөмжийг туршлагатай оператор, техникийн мэргэжилтнүүдийн хамт ашиглан ажилладаг. Уурхайн олборлолтын төлөвлөгөө болон тэсэлгээний ажлын хуваарьтай уялдуулан өрөмдлөгийн нарийвчлал, бүтээмж, аюулгүй ажиллагаа, тогтвортой гүйцэтгэл-ийг хангахыг зорин ажилладаг. Бидний гол зорилго бол аюулгүй, нарийвчлалтай, бүтээмж өндөртэй, найдвартай өрөмдлөгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэх явдал юм.

Тусгай зориулалтын цахилгаан автомашин худалдаа

Ийст форест ХХК нь уул уурхай болон үйлдвэрлэлийн зориулалттай тусгай зориулалтын цахилгаан автомашин нийлүүлж, илүү үр ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тээврийн шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. 2024 оноос эхлэн бид Нидерландын тусгай зориулалтын уул уурхайн автомашин үйлдвэрлэгч FD Automotive компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. FD Automotive нь уул уурхай болон үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд ашиглах зориулалттай тусгай зориулалтын автомашин хөгжүүлж, үйлдвэрлэдэг Нидерландын компани юм. East Forest нь FD Automotive-ийн технологи, бүтээгдэхүүнийг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж, уламжлалт түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийг цахилгаан болон шинэ үеийн тээврийн шийдлээр үе шаттай шинэчлэх боломжийг харилцагчдад санал болгож байна. Манай санал болгож буй цахилгаан автомашинууд нь уурхайн талбай болон үйлдвэрлэлийн орчны хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан бөгөөд ашиглалтын зардал, эрчим хүчний хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлд бодит шийдэл бий болгоход чиглэнэ. Бид зөвхөн автомашин нийлүүлэхээс гадна харилцагчийн хэрэгцээнд нийцсэн техникийн шийдэл, нийлүүлэлт, ашиглалт болон дараах үйлчилгээний цогц дэмжлэг үзүүлэхийг зорьдог.

ОНЦЛОХ ТӨСЛҮҮДЭЭС

Apple автомашинд нэвтэрлээ

Дэлгэрэнгүй унших

Twitter-ийн хувьцаа зарагдаж эхэллээ

Дэлгэрэнгүй унших

Google компани ARA төслөө үргэлжлүүлнэ

Дэлгэрэнгүй унших

ТООН ҮЗҮҮЛЭЛТ

2035

Year Established

206

Projects Completed

870

Contractors Appointed

26

Awards Won

ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД