БИДНИЙ ТУХАЙ
Ийст Форест ХХК (East Forest LLC) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, уул уурхай, олборлолтын дэмжлэг, тээвэр логистик, өрөмдлөг, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон олон улсын худалдааны чиглэлээр ажилладаг үндэсний компани юм.
Бид 2022 оноос эхлэн нүүрсний худалдаа, экспорт логистикийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улс болон БНХАУ-ын зах зээлийг холбосон найдвартай түншийн байр суурийг бий болгож ирсэн.
2025 оноос эхлэн ил уурхайн тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн үйлчилгээ-г үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлд нэмж, орчин үеийн өрмийн тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, аюулгүй ажиллагааны стандартад тулгуурлан уул уурхайн компаниудад өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлж байна.
Мөн бид уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, өрмийн хошуу зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт, гадаад худалдааны үйл ажиллагааг хөгжүүлж, олон улсын үйлдвэрлэгчид болон Монголын уул уурхайн компаниудын хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
Олон улсын стандарт, дэвшилтэт технологид тулгуурлан уул уурхай, тээвэр, үйлдвэрлэлийн салбарт найдвартай, үр ашигтай шийдэл хүргэж, харилцагчиддаа урт хугацааны үнэ цэн бүтээх.
Монгол Улсаас олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, уул уурхай, технологи, тээвэр логистикийн салбарт тэргүүлэгч, найдвартай олон улсын түнш компани болох.
Чанар Бүтээгдэхүүн, үйлчилгээ, гүйцэтгэл бүртээ өндөр чанарын стандартыг эрхэмлэнэ. Аюулгүй ажиллагаа Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина. Инноваци Шинэ технологи, дэвшилтэт тоног төхөөрөмж, орчин үеийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Хариуцлага Харилцагч, түнш, нийгэм, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлнэ. Хамтын ажиллагаа Харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг эрхэмлэн, хамтын амжилтыг бүтээнэ. Тогтвортой хөгжил Урт хугацааны үнэ цэн бүтээж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой бизнесийн хөгжлийг дэмжинэ.
Өчигдөр Apple компани iOS системээ автомашинд нэвтрүүлэх эхний алхмаа зарлалаа. CarPlay нэртэй энэ систем нь автомашин дотор суурилснаар Apple iPhone утастай бүрэн холбогдож, жолоо барих зуураа функцүүдийг нь ашиглах боломж олгоно.
Нью Йоркын цагаар Пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн Twitter компани анх удаа олон нийтэд хувьцаагаа (IPO) зарж эхэллээ.
Google компани гар утасны төхөөрөмж үйлдвэрлэх талбарт орохоор Motorola Mobility компанийг 2011 онд авч байсан билээ. Тэгвэл уг компаниа өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын Lenovo компанид зарснаар гар утасны төхөөрөмж үйлдвэрлэлээс бүр мөсөн гарсан юм.